Парис-2024 олимпын буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт буун дасгалын төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэн 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлж финалд шалгарч үлдлээ.
Ийнхүү тэрээр маргааш 15 цаг 30 минутад медалийн тавцанд гарахаар шилдэг долоон тамирчинтай цэц сорино.